Британийн алдарт залуу дуучин бүсгүйн тухай ном хэвлэгдэн гарчээ. Тэрхүү номонд бүсгүйн архины хамааралтай байсан үеийн тухай баримт фактууд хангалттай орсон ажээ.
Марк Шапирогийн бичсэн “Адель: Намтар” хэмээх энэ шинэ номыг уншсанаар нэрт дуучин бүсгүй хэрхэн архинд донтох өвчнөөр шаналж байсныг мэдэж болох аж.
Нэгэн удаа тэрээр тайзан дээр согтуу дуулж байхдаа өөрийнхөө зохиосон дууны үгийг мартах хүртлээ “доош орж”, үүндээ маш ихээр гэмшиж байжээ.
Адель дэлхийн хэмжээний амжилт, нэр алдарт хүрэнгүүт өөрийн энэхүү гутамшигт өвчнөөс салахаар хатуу шийдсэн байна. Ингэснээрээ ч өөрийн шүтэн бишрэгчдийн хувьд гайхалтай “тэнгэрийн элч” мэт дуучин бүсгүй болж чаджээ.
Мөн өнгөрөх дөрөвдүгээр сард тархинд нь цус харваснаас комд ороод ухаангүй байсан 7 настай бяцхан охин Аделийн Rolling in the Deep дууг сонсоод гэнэт ухаан орсон тохиолдол түүний нэр алдрыг маш өндөрт өргөжээ.
Тэрээр өнгөрөх хоёрдугаар сард болсон хөгжмийн шагнал гардуулах нэр хүндтэй Grammy наадмын олон номинацид шалгаран, алдар нэрийн оргилд хүрч чадсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )