Хүүхдүүдээ өндрөөс чулууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Москвагийн ойролцоох Долгопрудный хотод аймшигтай хэрэг гарчээ.

Тэнд нэгэн эмэгтэй 15-р давхраас 4, 7 настай хоёр хүүгээ шидэн амь насыг нь бүрэлгэсэн байна. Энэхүү эмгэнэлт явдал тохиолдсон гэр бүл хэдэн жилийн өмнө Волгоградаас Москвагийн мужид шилжин ирсэн ажээ. Тэрээр нилээн боломжийн амьдралтай, элдэв анхаарал татах зүйлс гаргадаггүй жирийн л айл байжээ.

 Тэдний байрны оршин суугч Андрей Гуманевын ярьснаар, түүнийг өглөө унтаж байхад эхнэр нь машид цочирдсон байдалтай “доошоо хүүхдүүд унаж байна” хэмээн сэрээжээ.  Тэрээр байрныхаа гадаа гүйн гарч иртэл орцны хажуугийн асфальтан дээр хоёр хүү уначихсан хэвтэж байж. Энэ үеэр тэдгээр хүүхдүүдийн ээж дотроос хагас ухаантай байдалтай гарч ирсэн байна. “Энэ танай хүүхдүүд үү?” хэмээн Андрейг асуухад “Тиймээ, би тэднийг шидчихсэн. Угаасаа аль эрт ингэх ёстой байсан юм” гэж ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй хариулсан байна.

Life News мэдээлснээр Андрей Гуманев сэргийлэх дуудан иртэл нь тэр бүсгүйг саатуулж байсан аж. Хүүхдүүдийн унахыг нүдээрээ харсан түүний эхнэр Татьяна одоо хүртэл шокноос гарч чадахгүй байгаа ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top