Оросын олигархи Владислав Доронин хайрт бүсгүйдээ Ибица арал дээр байшин худалдан авч бэлэглэжээ. Энэхүү арал нь “хар арьст дагины” хамгийн их очих дуртай газар гэнэ.
Наоми өмнө нь энд ирэхдээ Владиславтай хамт өөрсдийн хөлөг онгоц дотор амьдардаг байжээ. Тэрээр өнгөрөх удаад энэхүү байдал нь хайрт бүсгүйд нь тийм ч тааламжтай тохилог бус байсан тул Владислав тэрхүү арал дээр хувийн байшинтай найз нөхдөө хэд хоног байлгаач хэмээн гуйхад хүрсэн аж.
Гэвч энэхүү айлд зочилж амрах нь ааштайдуу үзэсгэлэнт бүсгүйд огтхон ч таалагдаагүй бөгөөд энэхүү сэтгэл дундуур байдлаа хайртдаа байнга илэрхийлж байжээ. Иймээс өөрсдийн гэсэн байшин хайж худалдаж авахаас өөр гарц Доронинд үгүй болж энэхүү үнэтэй бэлгийг хайртай гоо бүсгүйдээ бэлэглэхэд хүргэсэн ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )