Испанийн цаг уурын агентлаг өнгөрөгч ням гаригт улсдаа онц байдал зарласан байна. Учир нь тус улсад хэт халж, цельсийн 40 хэм давжээ. Ингэснээр Испанийн 29 мужид "шар" өнгийн аюулын зэрэглэл тогтож байгаа аж. Түүнчлэн оршин суугчдыг гудамж талбайд бага цагийг өнгөрөөх, цэвэр усны хэрэглээгээ нэмэгдүүлэх, хэт их идэхгүй байх болон нарны хордлогоос сэргийлэх арга хэмжээнүүдийг зөвлөж байгаа юм байна. Цаг уурчдын мэдээлснээр тус улсын ихэнх нутагт ирэх долоо хоногийн сүүл хүртэл халах аж.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )