В.Путин Ойрхи Дорнодыг зорилоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ойрхи Дорнодод хийх айлчлалдаа өчигдөр гарчээ. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, В.Путин тус бүс нутагт хоёр өдрийн хугацаатай зочилж, Израйль, Палестин, Иорданд саатна. Энэ үеэр Израиль-Палестины суурьшил, Сирийн асуудал, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг олон улсад маргаан дэгдээгээд буй хэд хэдэн асуудлаар дээрх орны удирдлагуудтай хэлэлцэх аж.

Ю.Ушаков "Манай гадаад бодлогод Ойрхи Дорнод чухал байр суурь эзэлдэг. Тиймээс төрийн тэргүүн хөндлөнгийн нөлөөлөлд нэрвэгдээд байгаа тус бүс нутагт ачаалалтай айлчлал хийж байна. Энэ айлчлал ОХУ-ын дэлхий дэх цаашдын байр суурийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ" сэтгүүлчдэд ярьжээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top