АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Исламын “Ах дүү мусальманчууд” хөдөлгөөний тэргүүн Мохаммед Мурсиг Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсантай нь холбогдуулан утсаар холбогдож, баяр хүргэжээ. Барак Обама Египетэд ардчилал тогтооход АНУ цаашид ч тусална гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр сонгуульд ялагдал хүлээсэн Ахмед Шафиктай холбогдож үндэсний эв нэгдлийнхээ төлөө улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг уриалжээ.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )