Лана дель Рэй H&M-ийн нүүр царай

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Дуучин Лана Дель Рэй анх удаа Европын алдарт H&M  брэндийн нүүр царай болж байна. Энэ оны эхэнд тэрээр Next хэмээх загварын агентлагтай гэрээ байгуулжээ. Энэ нь түүний хамгийн анхны хариуцлагатай ажил юм.

“Тэр Нью-Йоркийн H&M-д сурталчилгааны зураг авалтад орж байгаа” хэмээн New York Post-ийн нэгэн сэтгүүлч мэдээлжээ. Гэвч од охин болон H&M-ийн төлөөлөгчид ч энэ мэдээнд ямар нэгэн нэмэлт тайлбар хэлээгүй байна.

Хэрэв энэ мэдээ үнэн бол урьд нь H&M-ийн нүүр царай болж байсан Дэль Рэй Памела Андерсон, Дэвид Бекхам, Тима Рота, Гэри Олдман, Мадонна, Кайли Миноуг гэх мэт оддын замналаар явна гэсэн үг.

Лана Дель Рейгийн олны хүртээл болоод байгаа дууны клипийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу...

Б.Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top