Уитни Хьюстоны нас барсан буудалд муу ёр шүгэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнгөрөгч Баасан гаригт телевизийн  Emmy Daytime Awards шагнал гардуулах ёслолын ажиллагааны бэлтгэл явагдаж байсан «Беверли-Хилтон» зочид буудалд хоёр удаа бөөн дуу гарчээ.

Хамгаалалтын цагдаагийнхан яаран очтол хижээл насны эр, эм хоёр бууны шархтай нас барсан байжээ. Одоогоор эдгээр хүмүүс хэн болох нь тодорхойгүй байгаа аж.

Урьдчилсан таамгаар эрэгтэй нь эхэлж эмэгтэйгээ буудаад, дараа нь өөрийгөө буудсан бололтой. Энэхүү үхэл нь “Эмми”-н ёслолын ажиллагаатай холбоотой байсан эсэх нь тодорхойгүй байна.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 11-нд энэхүү буудалд хөгжмийн “Грэмми” шагнал гардуулахын өмнөхөн алдарт Уитни Хьюстон нас барсан билээ.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top