Долгопрудный хотын оршин суугч 28 настай Галина Рябкова хүүхдүүдээ өндрөөс шидэн амь насыг нь бүрэлгэсэн хэрэг саяхан гарч олныг шуугиулаад байгаа билээ.
Тэрээр гэр нь 8-р давхарт байсан ба зориуд хөвгүүдээ дагуулж 15-р давхарт гарч нийтийн эзэмшлийн балкон дээрээс эхлээд 4 настай жижиг Родионыг, дараа нь 7 настай Воваг шидсэн аж.
“Ээжээ, намайг битгий шидээч дээ, гуйя” гэж хүүхэд орилохыг хөршүүд нь сонссон хэмээн нулимс дуслуулан ярьж байна.
Уг хэргийг үйлдэх болсон шалтгаанаа зүгээр л хүүхдүүд нь түүнийг залхаагаад тэднээс салахын түүс болсон ухааны юм ярьжээ. Гэвч мөрдөгчдийн үзэж буйгаар нөхрөө үзэн ядах сэтгэл нь хуримтлагдаж явсаар байгаад түүнээс өш хонзон авахын тулд зориуд хүүхдүүдийг нь хөнөөсөн бололтой. Түүний нөхөр Москвад нэгэн том компанид программист хийдэг ба өөрөө ажилгүй, гэртээ хүүхдүүдтэйгээ байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )