Иракийн өмнөд нутагт өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээний үеэр болсон дэлбэрэлтийн улмаас 9 хүн амиа алдаж, 32 хүн шархадсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх нь 15-20 насны залуу тамирчид байжээ.
Дэлбэрэлт өнгөрсөн даваа гарагийн орой Иракийн Бабиль мужийн засаг захиргааны төв Эль Хилл хотын мусульман-шиит шашинтнуудын сууринд болсон. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, хөлбөмбөгийн талбайн хажууд байрлуулсан микроавтобус тэмцээний шүүгчийн тоглолтын цаг дууссаныг мэдэгдсэн шүгэл дуугарсны дараа дэлбэрчээ.
Энэ халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлт бүлэглэлүүдийн аль нь ч хүлээгээгүй байна. Сүүлийн үед Иракт хэт давруу үзэлтнүүд ихэвчлэн шийт шашинтнуудын эсрэг цуврал халдлага үйлдсээр байгаа юм. Тус улсад он гарснаас хойш 140 гаруй хүн халдлагад өртөн амь насаа алджээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )