Хоёр долоо хоногийн дараа Португалийн шигшээ багийн ахлагч, нэрт хөл бөмбөгчин Криштиан Роналдо, топ-модель Ирина Шейк нарын хурим болно.
Криштианыг хөл бөмбөгийн чухал тэмцээнд оролцож буй эдгээр өдрүүдэд хайртай бүсгүй нь түүнийг элдэв атаархагчдын хэл амнаас хамгаалж тэр бүү хэл найз бүсгүйчүүдтэйгээ маргалдахад хүрээд байгаа аж.
Түүний сайн найз Израилийн загвар өмсөгч Бар Рафаэли хайртай залуугийнх нь гадаад төрхөнд шүүмжлэлтэй хандан Роналдогийн гельдсэн үс таалагдахгүй байгаа талаар хэлжээ. Ирина хариуд нь атаархал бол сайн зүйл биш, хүмүүсийг хайрлах талаар суралцах хэрэгтэй хэмээн найздаа зөвлөсөн байна.
Магадгүй, Израилийн загвар өмсөгч бүсгүй хуримын зочдын нэрсээс хасагдаж ч болзошгүй юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )