Dolce & Gabbana-гийн шинэ сурталчилгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Моника Беллуччигийн “Дэлхийн Хамгийн Гоо Үзэсгэлэнтэй Итали Бүсгүй” хэмээх алдрыг залгамжлагч Бьянка Балти авчээ. Тэрээр Моникатай хамт нэгэн сурталчилгааны зураг авалтанд оролцлоо. Италийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг нэг дор цуглуулж чадсан Марианна Виванко, Жампаоло Сгурэ нарт баярлалаа гэж хэлэх ёстой болов уу. Мөн дээрх загвар зохион бүтээгчид Dolce & Gabbana-гийн хавар зуны коллекцийн сурталчилгааны ажил дээр хамт ажиллаж байгаа билээ. Гэрэл зурагчид маань биднийг Моника, Бьянкатай хамт газар дундын тэнгисийн халуухан зун, жинхэнэ итали гэр бүлд зочлуулж байна. Мэдээж жинхэнэ итали гэр бүл бол өнөр өтгөн, дуу шуугиантай байхаас гадна гайхалтай гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй байдаг. Моникагийн дүр түүний Малинаг бас санагдуулж байгаа биз?

Чамд хэн нь таалагдаж байна? Мөнхийн залуу Моника юу? Халуун цустай Бьянка юу?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top