Фукушимагийн далайн бүтээгдэхүүн худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Японы эрх баригчид Фукушимагийн цөмийн цахилгаан станцад осол гарч, цацраг идэвхт бодис алдагдсанаас хойш тус бүс нутгийн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахыг анх удаа зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл жил гаруйн дараа Фукушимагийн эргээс баригдсан далайн бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа юм. Гэхдээ зөвхөн наймаалж, далайн эмгэн хумсыг л худалдаанд гаргахыг эрх баригчид зөвшөөрчээ. Учир нь бусад төрлийн амьтдаас одоог хүртэл цацраг идэвхт бодис илэрч байгаа аж. Эдгээр амьтнаас хорт бодис илрээгүй тохиолдолд худалдаанд гаргах гэнэ. Хэдийгээр наймаалж, эмгэн хумс мужийн захуудад урьдах үнээсээ хямдаар худалдаанд гарсан ч худалдан авалт муутай байгаа аж.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top