Хятадад түвдүүд өөрийгөө шатаасан хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

Саяхан Хятадын баруун хойд нутагт оршдог Цинхай мужид 23, 24-тэй хоёр түвд өөрийгөө шатаасан хэрэг гарсан.  Синьхуа агентлагийн мэдээлснээр, тэдний нэг нь газар дээрээ нас барсан бол нөгөөгийнх нь биеийн байдал хүнд, ухаан ороогүй байгаа аж. Газар дээрээ нас барсан нь нутгийн малчин, харин нөгөөх нь Сычуань мужийн Нгава-Түвдийн өөртөө засах тойргийн худалдаачин байсан бололтой. Өмнө нь ийм ажиллагааг ихэвчлэн Түвдийн залуу лам нар явуулж байсан юм. Хятадын эрх баригчид өөрийгөө шатаах ажиллагаа явуулж байгаад 1959 онд Энэтхэг рүү зугтан гарсан Далай ламын талынхныг буруутгасан байна. Цинхай мужид он гарснаас хойш өөрийгөө шатаасан тохиолдол долоон удаа гарсан бөгөөд тэдний тав нь нас баржээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top