31 настай Бразилийн супер-модель Жизель Бундхен сүүлийн жилд 45 сая доллар олж хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Мөн “Форбс” сэтгүүлээс гаргасан хамгийн баян топ-моделиудын жагсаалтанд эхний байранд бичигджээ.
Түүний сүүлийн үеийн зургуудаас супер-модель ахин жирэмсэлсэн нь харагдах болсон байна.
Тэрээр Esprit, Pantene, Versace зэрэг алдартай компаниудтай амжилттай хамтран ажиллаж тэрхүү рекорд орлогоо бүрдүүлдэг ажээ.
Саяхан Бундхен болон түүний нөхөр америкийн хөл бөмбөгчин Том Брейди нар хоёр дахь хүүхдээ хүлээн аз жаргалтай байгаагаа зарлажээ. Топ-модель өөрийн блогтоо “2 настай Бенджамин маань удахгүй хөөрхөн дүүтэй болно” гэж бичжээ.
Немец хольцтой бразиль бүсгүй маань загварын бизнест алт шиг үнэлэгддэг ажээ. Тэрээр биеийн харьцаа нь бараг төгс төгөлдөр гэхээр: өндөр-180 см, цээж-бүсэлхий-ташааны харьцаа нь 90-60-89 юм байна.
Гиннесийн номонд тэрээр ертөнцийн хамгийн баян загвар өмсөгч гэдгээр оржээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )