Египет улсын тав дахь Ерөнхийлөгчөөр лалын ахан дүүс болох “Эрх чөлөө ба шударга ёс” намын дарга Мухаммед Мурси тодорлоо. Түүнийг Ерөнхийлөгч болсонд гишүүд дэмжигчид нь баяр хүргэн Тахрирын талбайд өргөн тэмдэглэсэн байна. Мөн тус сонгуулийн үр дүнд АНУ-ын төрийн дипертамент нэлээд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Энэ талаар Арабын орнуудын зарим хэвлэлээр “Америкчууд “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмжиж буйг онцолж байгаатай холбогдуулан Египетийн сөрөг хүчин болох Ардчилсан фронт нам шүүмжлэлтэй хандаж байна” хэмээн мэдээлжээ. Учир нь сөрөг хүчин болох Ардчилсан фронт нам АНУ манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж үзэж байгаа аж. Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй М.Мурси нь Кайрын их сургуулийн инженер мэргэжилтэй бөгөөд АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байжээ. М.Мурси төрийн эрхэнд гарсан ч эрх мэдлийн хувьд нэлээд хязгаарлагдмал болж байгаа аж. Учир нь Шинэ үндсэн хуулиа батлаагүй байгаа дээр цэргийн дээд зөвлөлийн шинэ тогтоолоор төрийн тэргүүн нь дайн зарлах, энх тайван тунхаглах, зэвсэгт хүчин болон батлан хамгаалахыг төсвийг батлах эрхгүй болсон байна.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )