900 мянган хүн орон гэргүй болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн бүх нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас шавар шалбааг ихсэж, хөрсний нуралт үүсчээ. Мөн  тус улсын хойд хэсэгт орших Ассам мужид пүрэв гаригт болсон үерийн улмаас 27 хүн амиа алдаж, 900,000 хүн орон гэргүй болжээ. Орон гэргүй болсон хүмүүсийн ихэнх хэсэг нь ойролцоох өндөрлөг газруудын саравчинд толгой хорогдож байгаа гэнэ. Үерийн улмаас Бхамамутра мөрний усны түвшин ихээхэн нэмэгджээ. Засгийн газраас 1500 түр хоргодох байрыг орон гэргүйчүүдэд гаргаж өгчээ. Мөн Энэтхэгтэй зэргэлдээ оршдог Бангладеш улсад пүрэв гаригийн үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 100 хол даваад байгаа билээ. Үерийн улмаас Энэтхэгийн хөдөө аж ахуйн салбарын 60 хувь нь сүйдсэн бөгөөд тус улсын 235 сая жижиг дунд үйлдвэрлэгч санхүүгийн гүн хямралд ороод байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top