Их Британийн хатан хаан II Элизабет, Ирландын Бүгд найрамдах армийн командлагч асан Мартин Макгиннесс нар хоёр улсын хоорондох олон жилийн дайсагналцлыг эцэс болгох найрамдлын түүхэн уулзалтыг хийлээ. Хойд Ирландын урлаг соёлын одод оролцсон хандивын арга хэмжээний үеэр Мартин, хатан хаан хоёр тусгайлан уулзжээ.
Уулзалтын талаар ямар нэгэн гэрэл зураг, дүрс бичлэгийг олон нийтэд шууд цацахыг зөвшөөрөөгүй байна. Их Британийн хатан хаан II Элизабет хаан ширээнд суусныхаа 60 жилийн ойг тохиолдуулан Ирландад айлчилж байгаа билээ.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )