Британийн сэтгүүлч эмэгтэй Наташа Смит Каир хотод Египетийн Ерөнхийлөгч ислам шашинтан Мухаммед Мурсийн ялалтыг тэмдэглэж байсан хүмүүсийн хөлд үрэгдэх шахжээ.
Сэтгүүлч бүсгүйн өөрийн блогтоо бичсэнээр, эхлээд байдал их тайван баяр ёслолын байдалтай байсан аж. Тэнгэрт салют буудуулан, хүмүүс хүүхэд багачуудтайгаа гэр бүлээрээ зугаалан их хөгжилтэй байжээ.
Гэвч Н.Смит хоёр найзын хамт Тахрир талбайд дөхөж очих үед тэдэн рүү хэдэн арван хүн дайрсан аж.
Нэг хэсэг нь хамт явсан нөхдийг нь саатуулан, бусад нь бүсгүйг хажуу тийш нь чирч явсан байна. Ингээд Смит бөөн хилэгнэсэн эрчүүдийн дунд орчихжээ. Тэд түүний бүх хувцсыг тайчиж хаяад тал талаас нь балбаж эхэлсэн байна.
“Энэ олон зуун эрчүүд яг л араатнууд болж хувирсан байсан” хэмээн бүсгүй бичжээ. Тэрээр өөрийгөө өлсгөлөн арслангуудын өмнө хэвтэж байгаа шинэхэн махны хэрчимтэй зүйрлэсэн байна.
Түүнийг найзууд нь ирж салгаж аван эмнэлэгт хүргэжээ. Daily Mail-д өгүүлсэнээр тэрээр одоо Британид байгаа ба ажлаа үргэлжлүүлэхийн тулд Египет буцах шаардлагатай ажээ. Тахрир талбай дээрх энэхүү балмад явдал Египетийн тухай түүний бодлыг өөрчлөөгүй ба одоо хүртэл маш сайхан орон гэж бодсоор байгаа хэмээн сэтгүүлч бүсгүй мэдэгдсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )