Зөвлөлт Холбоот Улсын үеийн Орос улс /Фото/

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 30

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс нь (Орос хэл: Союз Советских Социалистических Республик, СССР) буюу Зөвлөлт Холбоот Улс (Орос хэл:Советский Союз) нь 1922-с 1991 он хүртэл Евразид оршин тогтносон социалист орон байжээ. ЗХУ задарснаас хойш 20 жил өнгөрчээ. Одоогоос 20 жилийн өмнө 280 гаруй сая хүн амтай, 4.2 сая цэрэгтэй хүчирхэг арми,10 мянган цэнэгт хошуу бүхий цөмийн зэвсгийн арвин нөөцтэй ЗСБНХУ задран унасан билээ.Тэр үед тус улсын цэргийн хүчин чадал нь АНУ болон НАТО-гийн орнуудын зэвсэгт хүчний чадавхийг нийлүүлсэнтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүрсэн байжээ. Мөн ЗХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ АНУ-ын ДНБ-ний 80 хувьтай тэнцэж байсан юм. Тус улс хоногт 13 сая торх нефть олборлон, уг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байлаа. ЗХУ задарсан нь социалист тогтолцооны хямрал байсан гэдэгтэй олонхи түүхчид санал нэгтэй байдаг. Тогтолцооны хямрал гэдэг нь товчхондоо улс төр, эдийн засаг, нийгмийн хямралыг хэлж байгаа юм. 1991 оны 8 дугаар сард болсон үйл явдал нь үнэн хэрэг дээрээ ЗХУ задрах үйл явцын эхлэл байсан билээ. Эл сарын 18-19-нд шилжих шөнө Горбачёвыг засгийн эрхнээс хүчээр огцруулсан билээ.

Бүрэлдхүүн улсууд

  • ЗСБН Холбоот Орос улс
  • ЗСБН Украйн улс
  • ЗСБН Белорус улс
  • ЗСБН Узбек улс
  • ЗСБН Казах улс
  • ЗСБН Гүрж улс
  • ЗСБН Литва улс
  • ЗСБН Азербайжан улс
  • ЗСБН Молдав улс
  • ЗСБН Латви улс
  • ЗСБН Киргиз улс
  • ЗСБН Тажик улс
  • ЗСБН Армен улс
  • ЗСБН Туркмен улс
  • ЗСБН Эстон улс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top