Энэ удаагийн шилдэг киногоор Британийн Тиндж Кришнаны “Junkhearts” шалгарчээ.
Уг киноны гол дүрийн баатар – гэмтлийн улмаас аймшиг, стрессээр шаналсан, халагдсан цэрэг, ганц бие архичин эр Фрэнк. Тэрээр ганцаардлаас ангижрахын тулд орон гэргүй залуухан Линетт бүсгүйг гэртээ байлгахаар болж, энэ бүсгүй түүний бүхий л амьдралыг өөрчилнө.
Энэ удаагийн кино наадмын шүүгчээр найруулагч Жан-Марк Барр, итали продюсер Адриана Кьеза ди Пальма, Болгарын театрын кино найруулагч Явор Гырдев, найруулагч Сергей Лобан нар ажиллажээ. Шүүгчдийн ахлагчаар Бразилийн алдарт найруулагч Эктор Бабенко ажилласан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )