Хоёр хүүгээ алсан ээж шалтгаанаа ярьжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Долгопрудный хотод 15 давхрын тагтнаас хөвгүүдээ шидэж амь насыг нь хөнөөсөн хэргийн бурууг эцэг эх нь бие бие рүүгээ чихээд байгаа ажээ.

27 настай Галина Рябковагийн нөхөр түүнийг муу эхнэр, ээж байсан хэмээжээ. Харин эхнэр нь хариуд нь нөхрөө эхнэр хүүхдүүдээ хаяж явсны улмаас өөр гарах гарцгүй болж уг хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа аж.

Нөхөр нь орхиж яваад хоёр долоо хоносны дараа Волгоградаас ээжийнх нь явуулсан мөнгө дуусан юу ч үгүй болжээ. Тэгээд бүсгүй хүүхдүүдтэйгээ хамт амиа хорлохоос өөр замгүй гэж шийдсэн байна. Хоёр ч удаа цахилгаан гүйдлээр өөрийгөө болон хөвгүүдээ хороохыг хүссэн боловч амжилтгүй болжээ.

Ингээд бүсгүй хүүхдүүдээ цаасан онгоц хөөргөж тоглоё хэмээн 15 давхрын тагт руу дагуулж гарсан байна. Том хүү нь гараас нь мултрангуут бага Родионыг шүүрч аван шидсэн байна. Дараа нь Вовагаа шүүрч аван өргөтөл хүү бүхнийг ойлгон, хашгирч уйлсан байна. Ээж нь түүнд ингэх хэрэгтэйг хэлэн “Уучлаарай, хүү минь” хэмээн шидсэн ажээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top