Эрхүү хий үзэгдлүүдийн хот болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Иркутск бол Сибирийн томоохон хотуудын нэг билээ. Мөн хэд хэдэн том хэмжээний нисэх онгоцны сүйрэл болсноороо алдаршсан гэхэд болно.

Энэхүү хот нь яснууд дээр суурилж үүссэн гэх ба хий үзэгдлийн тохиолдлоороо Москва, Санкт-Петербург хотуудаас давж гарахаар аж.

1930 онд устгасан скитийн булшнаас Ново-Ленино орох замд байх Михайло-Архангельскийн сүм үлджээ. Свердловскийн районд Старо-Глазковскийн оршуулгын газрын нутаг дэвсгэр дээр трамвайны өргөтгөл өнгөрдөг аж. Мөн 19-р зууны үеийн эртний мусульманы оршуулгын газрын суурин дээр “Сибирийн үслэг эдлэл” хэмээх худалдааны фирмийн барилга оршдог юм байна. 20-р зуунд хаагдсан Знаменск, Рабочеслободскийн оршуулгын газрын нутаг дэвсгэр дээр олон тооны орон сууцны барилгууд баригдсан ажээ. Иймэрхүү маягаар 12 шарилын газрын дээр хотын бүтээн байгуулалт өрнөсөөр... Эндээс хий үзэгдлүүд төрсөөр...

Пролетарийн гудамжинд орших тойргийн шүүхийн байранд шөнө дөлөөр шивнэх, шажигнах гэх мэт сонин дуу чимээ гараад байдаг аж. Заримдаа хүмүүс хэн нэгний тод бус галбир дүрсийг олж харсан гэх. Доод хонгилд нь хэд хэдэн удаа хүний яс олджээ. Хүмүүсийн ярихаар 1879 онд Иркутскт томоохон түймэр гарч, 75 орон сууцны хороолол өртөн олон хүн амь үрэгдсэн аж. Энэхүү түймрийн голомт дээр тус шүүхийн байр баригдсан бололтой.

Юбилейный гудамжинд 1996 онд байгуулагдсан ахмад дайчдын эмнэлэгт саяхнаас далдын хүч мэдрэгдэж эхэлжээ. Тэрээр үл үзэгдэх хөлний чимээ гарч, хэн нэгний үл үзэгдэх гар хаалга саван, заримдаа жижүүрийн ширээ хөдөлж явах тохиолдол гарсан аж.

Нэгэн удаа шөнө дөл хүртэл ажилласан эмнэлгийн ажилтан хоёр бүсгүй гэнэт телефон утасны трубка хэд хэдэн удаа дээшлэн дараа нь буцаж буухыг ажигласан байна. Мөн нэг сувилагч бүсгүй хөргөгчний хаалга өөрөө нээгдэн хэсэг байж байгаад хаагдахыг харжээ. Харуулын нэг ажилтан харанхуй өрөөнд диван дээр хэвтэж байхдаа толгой дээр нь сонин шажигнахыг сонсон гэрлээ асаатал үнгэгдэж базагдсан сонин шалан дээр унасан байна.

Хэдэн удаа эмнэлгийн байшинг ламдаж ном уншуулж ариутгасан боловч тус болоогүй аж.

“Микрохирургия глаза” хэмээх өөр нэгэн эмнэлэгт бас иймэрхүү хачирхалтай зүйлс тохиолдох болжээ. Зарим өвчтнүүд нь хий үзэгдэл харсан, шөнө хэн нэгэн цээжин дээр нь дараад байдаг хэмээн гомдоллосон байна. Жижүүрийн сувилагчид шөнө дөлөөр хүний алхаа, шажигнасан чимээ сонсох болжээ. Мөн нэгэн сувилагч эмэгтэй мэс заслын өрөөнд жигнэмэг барьсан бяцхан охиныг хартал тэр дороо аймаар хөгшин болж хувирснаа алга болчихжээ...

Энэ маягаар Эрхүүгийн хий үзэгдлийг тоочоод баршгүй болсон аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top