Америкийн нэгэн шоуны үеэр олныг алмайруулсан үйл явдал болжээ. Шууд нэвтрүүлгийн үеэр телевизийн хөтлөгч эмэгтэй Кайл Дайер руу зодоонч нохой дайран нүүрийг нь урсан байна.
Гладиатор Максимус хэмээх энэхүү нохойг илэхээр бүсгүйг тонгойх үед энэ явдал тохиолджээ. 40 килограмм жинтэй тулаанч нохойд бүсгүйн хайр энхрийлэл таалагдаагүй бололтой, шууд ухасхийн дайрч төмөр мэт сарвуугаа нүүрэнд нь зоогоод татчихжээ.
Үүний уршгаар телевизийн хөтлөгч бүсгүйн нүүр зэрэмдэглэгдэн хүнд хэлбэрийн гэмтэл авсан байна. Түүний нүүрний гоо сайхныг сэргээхийн тулд нилээн хэдэн мэс ажилбар хийгджээ.
Кайл хэдэн долоо хоногийн дараа телевизийн эфиртээ буцаж очно хэмээн найдаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )