Цэнгэлдэх хүрээлэнгээс хүний толгой олжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Канадын хууль сахиулагчдын мөрдөж буй “канадын солиот” хэмээх хэрэгт нэгэн шинэ аймшигт олдвор нэмэгджээ.

Монреаль хотын цэнгэлдэх хүрээлэнгээс цагдаа нар хүний толгой олжээ. Урьдчилсан таамгаар энэ нь Цзюнь Линю хэмээх хятад оюутных ба түүний аллагад 29 настай канадын порно жүжигчин Лука Рокко Маньоттаг сэжиглэж байгаа аж. Түүнийг өнгөрөх сард Германд баривчилсан байна.

Маньотта өөрийн хайртай хүнээ мөс зүсэгчээр амийг нь хороон дараа нь мөчилж байгаа бичлэгээ Интернетэд тавьжээ. Үүний дараахан Канадын эрх баригч намын штабын байранд хүний таслагдсан мөч бүхий илгээмж ирсэн байна. Энэхүү биеийн хэсгийг алагдсан хятад оюутных гэж үзэж байгаа ажээ.

Маньоттаг Берлиний нэгэн интернет кафены ажилтан таньж баривчлуулсан байна. Баривчлагдах үедээ тэрээр эсэргүүцэл үзүүлээгүй ба хятад оюутны үхэлд өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдлээ гэж "Интерфакс" мэдээлжээ.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top