Филипп Киркоров хүүтэй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Софи хотод концерт тоглож байх үедээ дуучин маань энэхүү баярт мэдээгээ тайзан дээрээс зарласан ба түүнд үзэгчид нь нижигнэсэн алга ташилтаар баяр хүргэжээ.

Алдарт дуучин маань өөрөө баярын нулимсаа арай чүү тогтоон “миний амьдралд маш их ач холбогдолтой хотод тоглож байхдаа ийм баярт мэдээ хүлээн авлаа. Энэ хотын оршуулгын газарт миний ээж тайван нойрсож байгаа. Миний хоёр дахь хүүхэд маань мэндэллээ, хүү! Намайг хичнээн их баяр хөөрөөр бялхаж байгааг та нар төсөөлөх ч үгүй байгаа. Энэ бүхний төлөө Дээд тэнгэр Эзэндээ талархаж байна” хэмээн өгүүлжээ.

Хүүгийн жин-4200 грамм, өндөр нь-58 сантиметр төрсөн аж. Одоохондоо хүүдээ нэр сонгоогүй байгаа ба ээжийнх нь талаар нууцалж байгаа юм байна.

Өнгөрөгч оны сүүлээр  Филипп Киркоров аав болсныг бүгд санаж байгаа. АНУ-д амьдардаг орос бүсгүй түүний анхны охины тээгч эх гэдэг нь сүүлд мэдэгдсэн билээ. Дөрөвдүгээр сард Илья Пророкийн сүмд бяцхан Алла-Виктория охиноо загалмайлахдаа тэрээр түүнд хөөрхөн дүү хөвгүүнийг бэлэглэхийг хүсэж байна гэж мэдэгдэж байжээ.

Түүний охины загалмайлсан эцгээр телевизийн хөтлөгч  Андрей Малахов, загалмайлсан эх нь дуучны дотны найз Наталья хэмээх бүсгүй болсон аж. Энэ үед түүнийг дурсан охиныг нэрлэсэн Алла Пугачева “Охинд хөөрхөн банди дүү хэрэгтэй... Харин түүнийг Максим гэж л нэрлэж болохгүй шүү” хэмээн сануулж байжээ. Хариуд нь Киркоров инээмсэглэн “Максимын хувьд бол мэдэхгүй, харин миний хүүгийн нэрэнд ямар ч байсан “М” үсэг заавал орох болно” хэмээн өгүүлжээ.

Бяцхан Алла-Виктория төрснөөс хойш ердөө 7 сар өнгөрч байгаа ба Киркоров хүүхэдтэй болохын тулд ганц биш хоёр тээгч эхийг олсон нь тодорхой байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top