Тогтвортой гэр бүлийн нууц-бие биедээ санаа тавих

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Нэгдмэл сонирхол, үнэлэмж нь гэр бүл урт удаан, бат бөх оршин тогтнохын баталгаа болдог гэсэн хэвшмэл үзлийг эрдэмтэд үгүйсгэж эхэллээ.

Судалгаанаас харахад үзэл бодлын нэгдмэл байдал нь харьцаагаа хадгалахад төдийлөн тус болдоггүй ба харин ч амьдралыг үзэх үзэл нь эсрэг тэсрэг хүмүүс урт удаан хугацаанд хамт амьдарч чаддаг ажээ.

Гэхдээ удаан хугацааны амжилттай харьцааны хамгийн чухал зүйл нь хосууд бие биеийн төлөө санаа тавих явдал юм байна. Хэрэв энэ чадвар хоёр талаасаа адил гарч чаддаг бол тухайн гэрлэлт хамгийн урт удаан, аз жаргалтай байх нь мэдээж. Энэ нь хүнд санаа тавимтгай хүмүүс харьцаагаа хадгалахын тулд юутай ч эвлэрэхэд бэлэн байдгаар тайлбарлагдана.

Мөн санаа тавих байдал ганц талаас байсан ч гэрлэлтийг удаан хугацаагаар тогтвортой байлгах боломжтой. Учир нь нэг талаас хоорондын харьцаандаа хэдий их анхаарал, хүч тавих тусам нөгөө тал нь татгалзахад хүндрэлтэй нөхцөл үүсдэг аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top