Хийлч Дээгий жил бүр уран бүтээлийн тоглолтоо хийж үзэгч түмнийг сонгодог хөгжмийн ертөнцөөр аялуулдаг. Тэрээр энэ сарын 7-нд Тусгаар тогтнолын ордонд “Чайковскийн үдэш” тоглолтоо хийх гэж байна. Монголдоо бус дэлхийд хандсан энэхүү тоглолтод түүний багш дэлхийн шилдэг хийлчдийн нэг Дилана Женсон оролцох гэнэ. Ч.Дэлгэрцэцэгийн хувьд Америкт суралцаж байхдаа П.И.Чайковскийн тэмцээнээс Америкт анх удаа мөнгөн медаль авчирч байсан энэ алдартай эмэгтэйгээр хичээл заалгаж байсан аж. Энэ үдэш уран бүтээлчдийн тэр бүр халдаж тоглодоггүй, жинхэнэ хийлчдийн чансааг шалгадаг П.И.Чайковскийн хийлийн концертын 3-р ангийг тоглохоос гадна И.С.Бах, Ж.Чулууны аязууд эгшиглэх аж. Сонирхуулж хэлэхэд Америкт ийм хэмжээний тоглолт үзэхийн тулд хэдэн сарын өмнөөс билетээ захиалан хүлээдэг гэнэ шүү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )