Америкийн Forbes сэтгүүлээс гаргасан Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн жагсаалтыг Том Круз тэргүүлжээ. Тэрээр өнгөрөх онд 75 сая доллар олсон байна.
Түүний орлогын үндсэн хувийг “Биелэгдэшгүй даалгавар” хэмээх цуврал киноны дүр нь авчирчээ. Сүүлийн хэсэг нь гэхэд прокатаас 700 сая доллар цуглуулж чадсан аж.
Долоодугаар сарын 3-ны Лхагва гаригт жүжигчин маань 50 насны ойгоо Исландад шинэ киноныхоо зураг авалт дээр тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ түүний хувийн амьдрал асуудалтай байгаа ба хэд хоногийн өмнө эхнэр Кэти Холмс нь салах өргөдлөө гарган, 6 настай охин Суригаа ганцаараа авахаар шүүхээр хөөцөлдөж эхэлсэн аж. Салах болсон шалтгаануудын нэг нь Том Круз сайентологийн үзэлд хэт автан эхнэр охиноо хүртэл дагаж мөрдүүлэхийг хүчилсэнтэй холбоотой хэмээн зарим хүмүүс таамаглаж байгаа бололтой.
Forbes-ын жагсаалтын удаахь байранд 37 сая долларын орлогоор Леонардо Ди Каприо, бичигджээ. Хэдийгээр Клинт Иствудын “Гувер” хэмээх кинонд тоглосон дүр нь төдийлөн амжилт авчраагүй ч Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчнээр үлдэж чадсан байна. Удахгүй түүний гол дүрд нь тоглосон, найруулагч Баз Лурманы “Агуу Гэтсби” хэмээх кино дэлгэцнээ гарч эхлэх аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )