Ойн түймрийн улмаас Юта, Монтана мужуудад гэрэл цахилгаан тасарчээ. Мөн утсан холбоо болон интернет ажиллахгүй байгаа ба нүүлгэн шилжүүлэлт зарлагдаад байгаа аж. 40 градусын халуун болон хүчтэй салхи тус мужуудад нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
21-р зуунд иймэрхүү байдлаар ичээнд байгаа амьтан шиг амьдарч байгаа нь зарим америкчуудыг нилээн бухимдуулж байгаа бололтой. Улсын нийслэл Вашингтоны олон районууд, хөрш зэргэлдээ мужууд харанхуйд автжээ. Асар хүчтэй салхи, 40 гаруй хэмийн халуунаас шалтгаалж 14 хүний зүрх хаагдаж нас барсан байна.
Хүчтэй салхины улмаас олон модод унахдаа шугам сүлжээг тас татан, одоогийн байдлаар гурван мужийн нэг сая гаруй хүн гэрэл цахилгаангүй, гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байдалтай байна. Тэр бүү хэл АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн амьдардаг гудамж хүртэл үүнд өртжээ.
Ослын бригадын ажилтнууд өдөрт 18 цагаар сунаж ажиллаж байгаа хэдий ч хурдан хугацаанд засах боломжгүй хүчин мөхөсдөж байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )