Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт өндөр байр суурь эзэлдэг телевиз бол “CNN” билээ. Уг телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгчдийн нэг Андерсон Күүпер ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан нь түүнийг шохоорхдог олон эмэгтэйчүүдийн урмыг хугалжээ.Тэрээр өмнө нь “Хүмүүсийн бэлгийн чиг хандлага ямар байх нь огтхон ч чухал биш, гол нь дотоод хүн чанар хамгийн чухал” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдаж байсан ч ийм зүйл болно чинээ санаагүй биз. Хамгийн сонирхолтой нь Андерсон өөрийнхөө Твиттер хуудсаа “Би ийм байсаар ирсэн, байх ч болно” гэсэн утга агуулга бүхий үгсээр дүүргэсэн байна. Сонирхуулахад, түүний хөтөлдөг “Андерсон Күүпер 360” улс төрийн нэвтрүүлэг өнгөрсөн нэгдүгээр сард “Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах төв”-өөс тусгай шагнал хүртэж байсан удаатай.
Эх сурвалж: "Ардчилал" сонин
Сэтгэгдэл ( 0 )