Наймдугаар сарын 6-нд Мадонна өөрийн бүжигчдийн хамт Москвад ирж хотын төвд орших фитнес-клубээ албан ёсоор нээх ажээ.
Hard Candy Оросын салбар нь 3500 квадрат метрийг эзэлсэн маш том талбайтай юм байна. Түүн дотор бүжгийн студиуд, бассейн, SPA, боксын дэвжээ, йогоор хичээллэх танхимууд байгаа аж.
Москвагийн энэхүү салбар нь өнгөрөх арванхоёрдугаар сараас туршилтын журмаар ажиллаж байжээ.
Мадоннагийн фитнес-клубын сүлжээ Европ, Ази, Бразиль, Аргентинд тархан үйл ажиллагаа явуулдаг аж. Тэдгээр нь хамгийн орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдон, гоо сайхан, хүч чадал, залуу насыг бэлэглэх олон төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )