Girls’ Day School Trust сангийн үндэслэгч Хелен Фрайзер эрчүүдийн сэтгэл зүйн талаархи мэдлэг, өөртөө таарч тохирох ирээдүйн хань ижлээ сонгох чадвар зэрэг нь охидод уран зохиол, математикийн хичээлээс ч илүү чухал хэмээн үзжээ.
Үнэхээр ч хүн бүр математикч болох шаардлагагүй, харин хүн бүр эхнэр, нөхөр, ээж, аав болдог.
Орчин үеийн бүсгүйчүүдийн олонхи нь карьер хөөх тал руугаа хэт хазайгаад байгаа нь амьдрал дээр ажиглагдаж байна гэж хатагтай Фрайзер өгүүлжээ.
Энэхүү үзэгдэл нь тэднийг гэр бүл зохион байгуулахад ихээхэн саад болдог аж. Жишээ нь, мундаг бизнесмен бүсгүй байлаа гэж бодоход нөхрөө буюу ирээдүйн хүүхдүүдийнхээ эцгийг сонгож олоход бэрхшээлтэй тулгардаг гэжээ.
Хелений бодлоор, охидыг амьдралын бүхий л хүрээнд тэнцвэртэй байж, карьерын төлөө гэр бүлээс татгалзахгүй байхад сургах хэрэгтэй аж. Харин үүний тулд гэр орны ажил, хүүхдийн хүмүүжил, ажил мэргэжлийн өсөлт хөгжил гээд өөрт нь бүхий л талаар туслах тийм л сайн нөхрийг олох зайлшгүй чухал гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )