Хойд Солонгосын бүсгүйчүүд өндөр өсгийт өмсөж, ээмэг зүүхэд чөлөөтэй болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

Тус улсын удирдагч Ким Чен Ир нас барснаас хойш солонгосчуудын өдөр тутмын амьдралд олон зүйл өөрчлөгджээ.

Шинэ удирдагч Ким Чон Ын БНАСАУлсын тогтсон имижийг өөрчлөн европ стандартад дөхөхүйц болгохыг хүсэж байгаа аж.

Хойд Солонгосын бүсгүйчүүд маш урт хугацааны дараа анх удаагаа ээмэг зүүж, өмд, туфль, платформа өмсөх эрхтэй болжээ.  Өмнө нь эдгээр бүсгүйчүүд  зөвхөн үндэсний хувцас болон банзал өмсөж, гудамжинд гоёл чимэглэлийн зүйлс зүүж явах нь тохиромжгүйд тооцогддог байжээ.

Дашрамд  дурдахад, Хойд Солонгосын нутаг дэвсгэрт одоо хүртэл кока-кола хориотой байгаа юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top