Хүний нүднээс амьд өт гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06


Энэтхэгийн өндөр настан Кришнамуртийн баруун нүднээс Мумбай хотын эмч нар 12,5 см урт амьд өт гаргаж авчээ. Анх нүд бүрэлзэж загатнаад байна гэсэн өвгөний нүдэнд эмч нар эм дусаасан ч тус болоогүй байна. Улмаар нүдний угийг дурандаж өт байгааг мэдмэгц яаралтай хагалгаа хийн дээрх өтийг гаргаж авчээ. Мэс заслыг хийсэн эмч “Би 30 гаруй жил нүдний  эмчээр ажиллахдаа ийм сонин зүйл үзээгүй. Хүний нүдэнд ялаа өтөө цацах тохиолдол элбэг байдаг. Тэгэхдээ ийм урт, тэгээд амьд өт гарч ирсэн нь биднийг алмайруулсан” гэж ярьсан байна. Хүний нүдэнд орсон өт улмаар тархи руу орох магадлалтай байдаг аж. Харин  75 настай Кришнамурти үнэхээр азтай бөгөөд түүний нүдэнд уг өт хэр удаан байсныг эмч нар тогтоож чадаагүй байгаа юм байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BILGVVNEE(202.9.47.131) 2013 оны 04 сарын 27

SADASDASD

0  |  0
Top