АНУ-ын Конкордын Их сургуулийн судлаачид хар тамхины хамаарал нь хайр дурлалтай яг ижил сценариар хөгждөг болохыг тогтоожээ. Энд секс бол хайр дурлалын зайлшгүй байх ёстой нөхцөл гэдгийг тооцохоо мартсангүй.
Хайр дурлал нь сексийн тааламжтай байдлаас шалтгаалан улам нэмэгддэг шиг хар тамхийг хэдэн удаа хэрэглэсний дараа татагдан өөрийн эрхгүй хамааралтай болдог гэжээ. Энэ нь бидний бүх дур таашаал тархины тодорхой хэсгүүдийг идэвхжүүлэн сэргээдгээр тайлбарлагдаж байгаа аж.
Тархины төв ба судалт хэсэг нь бидний сексийн дур хүсэл хайр дурлал болж өргөжих, мөн хоол ундны дур таашаал, архи, хар тамхины хамаарал зэргийг хариуцан зохицуулдаг юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )