ИТАР-ТАСС мэдээлснээр Швейцарийн Альпийн нуруунд Германы 5 уулчин амь эрсэджээ.
Уулчид дөрвөн мянган метрийн өндөрт Лаггинхорн оргилд амжилттай авирч гараад оргилоос буцаж буух үедээ хэдэн зуун метрийн өндрөөс гулгаж унасан ажээ.
Эдгээр уулчид нь Берлин, Хойд Рейн-Вестфалия ба Рейнланд-Пфальцийн оршин суугчид байжээ. Нөхцөл байдлаас харахад багийн нэг гишүүн доошоо хальтиран унахдаа бусдыгаа араасаа татаж энэхүү эмгэнэлт явдал тохиолдсон бололтой.
Бүх зүйл багийн өөр нэгэн гишүүний нүдэн дээр болж өнгөрчээ. Тэрээр бие нь жаахан тааруу байсны улмаас бусдаасаа ялимгүй хоцрон явж байсан аж. Одоогоор тухайн үйл явдлын нөхцөл байдлыг тодруулж байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )