Гүржид 73 хүн хлорын шохойнд хорджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Гүржийн нийслэл Тбилис хотын захад 73 хүн хлорын шохойнд хордож эмнэлэгт хүргэгджээ. Хордсон хүмүүсийн дотор 20 хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэй байжээ. Гүржийн эрүүл мэндийн Яамны албаныхны мэдээлж байгаагаар дээрх хэрэг лхагва гаригт гарсан ба  нийтийн цэвэр усны аж ахуй эрхэлдэг нэгэн компанийн үйл ажиллагаа доголдож, хорт хий ялгарсны улмаас дээрх хэрэг гарчээ. Албаныхны мэдээлж байгаагаар 27 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд түүний дотор астма өвчинтэй, 18 настай эрэгтэй хүүхэд байгаа гэнэ. Тус улсад хотын захаар амьдардаг олон мянган ард иргэдэд дэд бүтэц муу улмаас иймэрхүү хэрэг тохиолдох нь энгийн үзэгдэл гэнэ. Гүрж улс бол Кавказын баруун талыг эзлэн оршдог, Евразийн улс бөгөөд баруун талаараа Хар тэнгистэй залгаа оршдог ажээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top