Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас пүрэв гаригт Камбож улсад сүүлийн гурван сарын хугацаанд онош нь үл мэдэгдэх өвчний улмаас нийт 61 хүүхэд амиа алджээ.
Бага насны хүүхдийг үхэлд хүргэж буй өвчний шалтгааныг тогтоохоор тус улсын эрүүл мэндийн төвийн албаныхан шуурхай ажиллаж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Афалук Бетиасивийн мэдээлсэнээр өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрхүү өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Ингэхдээ олон төрлийн өвчний нийтлэг шинж тэмдгээр илэрч мөн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилж буй талаар эмч, мэргэжилтнүүд мэдээллээ. Эхний шинж тэмдэг нь маш өндөр хэмээр халуурдаг аж. Өвчний тархалт Камбож улсын өмнөд мужуудаар элбэг байгаа бөгөөд одоогийн байдлаар 14 мужийн эмнэлэгт дээрх өвчнөөр өвчилсөн хүүхдүүд олноор ирж байгаа гэнэ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )