Афганы дунд сургуулийн сурагчдыг хордуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

 

Афганистаны хэд хэдэн сургуулийн сурагчид тодорхойгүй өвчинд нэрвэгдээд байна. Олон зуун охид эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд болон багш нар өвчин биш, ямар нэгэн хороор хордуулсан гэж таамаглаж байгаа юм. Гэвч хэн, ямар хороор хордуулсан болох нь одоогоор тодорхой бус байна.   

Афганистаны Такар аймгийн Биби Хажера сургуульд өнөөдрөөс байдал улам хурцдаж байгаа гэнэ. Ангийн багш хичээл эхлэхээс өмнө хүүхэд нэг бүрийг нэгжиж, ариун цэврийг сахиулдаг  ч тус ангийнхан тавдугаар сарын 23-аас эхлэн нэг хоёроороо цуварч өвдсөөр 40 хүүхэд эмнэлэгт  хүргэгдээд байгаа ажээ.

Эмч, эмнэлгийн ажилтны хэлж байгаагаар энэхүү хордлогын улмаас хүний амь нас эрсдээгүй ч зарим эмнэлэг ачааллаа даахаа больжээ. Өвчтөнүүдийн толгой эргэж, биеэр нь тууралт гарах шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Хордлого хүндэрсэн охидоос шинжилгээ авсан ч эцсийн хариу нь 14 хоногийн дараа гарах юм. Харин урьдчилсан дүнгээр охидыг санаатайгаар хордуулсан болох нь тогтоогджээ. Тиймээс энэ хэрэгт Афганистаны хууль хаяналтынхан анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд сурагчдыг хордуулсан этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top