Францад France Telecom-ын экс тэргүүн Дидье Ломбар-ыг ажилтнууддаа сэтгэл зүйн дарамт учруулсан хэргээр буруутгаад байгаа аж. Боловсон хүчний талаар түүний баримталсан хатуу ширүүн бодлогын уршгаар нэг жилийн хугацаанд тус компанийн 35 ажилтан амиа хорлосон хэмээн үзэж байгаа юм байна.
Ломбарын зүгээс корпорациа аврахыг хичээн ажилтнууддаа хүндэтгэлтэй ханддаг байсан гэж батлахыг оролдож байгаа аж. Мөн Ломбарыг албан тушаалаасаа чөлөөлөгдснөөс хойш ч France Telecom-ын ажилтнуудын амиа хорлох явдал үргэлжилсээр байгаа ажээ.
Хамгийн олон ажилтнууд амиа хорлосон 2008-2009 оны үед Дэлхийн эдийн засгийн хямрал бүх нийтийг хамран France Telecom-д ч хүнд цохилт өгсөн байна. Үүссэн нөхцөл байдлыг зохицуулахын тулд Ломбар корпорацидаа бүтцийн өөрчлөлт хийн 20 мянган хүнийг ажлаас халжээ.
Тус компанийн ажилтнууд нэг бус удаа ажлын байрны асар их ачаалал, шахалт дарамтын талаар гомдол гаргаж байсан байна. Мөрдөгчдийн үзэж буйгаар амиа хорлогсдын үлдээсэн зурвасаас харахад дааж давшгүй ажлын нөхцөл нь амь хохирогсдыг эцсийн алхам хийхэд нөлөөлсөн байна гэж үзэж болохоор байгаа аж.
Ломбарын буруутай эсэхийг шүүх удахгүй тогтоох ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )