АНУ-д өргөмөл хүүхдүүдээ тамлан зовоож байсан О”Брайены гэр бүлийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Кэслин, Мартина О”Брайен нарыг 17 зүйл заалтаар буруутгаж байгаа ажээ.
49 настай гэр бүлийн хоёр 2004 оноос эхлэн өөрсдийн өргөж авсан 6 хүүхдийг /тэдний 4-нь орос хүүхдүүд/ маш хэрцгийгээр шийтгэж, тамлан зовоодог байжээ. Тэднийг нүүр нүдгүй саваагаар цохиж нүдэн, гарыг нь хугалах, хутгаар айлган сүрдүүлэх, өвлийн хүйтэнд цасан дээр нүцгэн зогсоох, хэдэн өдрөөр өрөөнд нь цоожлох, баллонтой газаар хордуулахыг оролдох зэргээр балмад хэрцгий ханддаг байсан байна.
Хэрэв прокурорын зүгээс тэдний гэм буруутайг нотолж чадвал хосууд 60 хүртэл жил шоронд хоригдон, 100 мянган долларын торгууль төлөхөөр шийтгэгдэх аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )