Челябинскийн оюутнууд Японы хамгийн орчин үеийн роботоос дутахааргүй гайхалтай бүтээлийг зохиожээ. НАО хэмээх энэхүү андроид нь эд зүйлсийг ялгах, хүний нүүр царайг таних, аж ахуйн ажилд туслах зэрэг олон ур чадвартай юм байна. Цаашид эмч, цагдаа нарын үнэнч туслагч болох боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Тэд чөлөөт цагаараа хөл бөмбөг тоглож, бүжиглэх дуртай гэнэ. Benny Benassi болон “Загалмайлсан эцэг” киноны хөгжим дээр дискодохыг үзүүлж өгдөг ажээ. Зохиогчид нь зөвхөн үүнд сургахын тулд 3 жилийг зарцуулсан гэнэ.
Энэхүү гайхамшигтай техник нь сонсож, харж, явж, сууж, гартаа эд зүйлс барьж чаддаг ажээ. Хүнээс ялгаатай нь зөвхөн юу хэлнэ, тэрийг хийдэг ажээ. Мөн нэг зүйлийг нөгөөгөөс сайн ялгадаг, жишээ нь оросын далбааг испанийхаас ялгах, программд нь фото зургийг нь байршуулсан хүнтэй л мэндлэх г.м.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )