Дэлхийд зартай алмааз эрдэнэс

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

"Африкийн аварга од"

Энэ алмаазыг уулын хайгуулчид санамсаргүй олсон гэдэг. Анхны жин - 3106 карат. Хүн төрөлхтний түүхэнд олдсон хамгийн том хэмжээтэй алмааз эрдэнэд тооцогддог. Түүгээр есөн том, 96 жижигхэн хэсэг бүхий чимэглэлийн алмаазыг хийсэн.  

"Кохинор"

Энэ алмаазыг түүх өгүүлэгч ч гэж нэрлэдэг. Ойролцоогоор 20 зууны настай эд. Түүний анхны эзэмшигч нь МЭӨ 56 оны үед амьдарч байсан эртний Энэтхэгийн баатар Викрамадитья юм. Энэ эрдэнэсийн талаар бичиж үлдээсэн анхны тэмдэглэлийг бүр 12 зуунтай холбодог. Зуун жилийн туршид "Кохинор" нь олон эзний гар дамжсаар Англид иржээ. Английн хатан хаанд бэлэглэсэн гэдэг. Харин одоо бол алмааз нь хатан хааны титэм дээр заларч байгаа билээ. 

"Агуу Могол"

“Могол”-ыг анх 1640 онд Голкондын Кистне голоос олсон байна. Түүнийг ихээхэн цус дагуулсан алмаазын нэг гэдэг. Одоогоор энэ эрдэнэс чухам хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд буюу 1665 онд францын аялагч Жан Батист Таверньегийн өмч гэж бүртгэгдсэн байдаг.

"Регент"

Энэ бол өдгөө Луврын музейд хадгалагдаж байгаа хамгийн зартай алмааз эрдэнийн нэг юм. Түүнийг 1700 онд Энэтхэгийн Голкондагаас олсон. Анхны эзэн нь нэгэн индус боол байж. Английн нэгэн усан цэрэг индус эрийг боолоос чөлөөлнө хэмээн амлаж эрдэнэсийг нь аваад амийг нь хороосон түүх байдаг.  Харин хамгийн сүүлчийн эзэн нь Наполеон байсан бөгөөд түүнээс өвлөгдсөн уг алмааз одоо Луврт хадгалагдаж байна.

"Орловын алмааз"

Оросын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа хамгийн алдартай алмааз. Чулууны жин нь 199,6 карат. 1768 онд энэ үнэт чулууг Амстердамын гүн Орловын гэр бүл 400.000 алтан рублиэр худалдан авсан бөгөөд хожим тэр эрдэнэсээ хатан хаан Екатерина II-т бэлэглэжээ.

“Хоупын алмааз”

Энэ нь аялагч Жан-Батист Тавернийн Энэтхэгээс авчирч Францыын эзэн хаан Людовик XIҮ-т худалдсан аварга цэнхэр алмаазны хэсэг юм. Хувьгалын үед хулгайлагдсан алдагдаад байсан энэ алмаазыг 1830 онд үнэт эдлэл цуглуулагч, банкир Генри Хоуп худалдан авчээ. Ингээд хожим нь түүний нэрийг үнэт чулуунд өгсөн байна. Одоо энэ эрдэнэс Смитсоны институтад хадгалагдаж байгаа.

By Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top