Хүүхдийн тус багаддаггүй гэж үнэн ажээ. Саяхан Их Британи улсад нэгэн гайхалтай явдал болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Таван настай Жоби Грейвс гэх хүү ээжийгээ төрүүлж, дүүгээ эх барьж авчээ. Хорин найман настай түүний ээж төрөх дөхсөн байсан бөгөөд гэнэт дуншиж улмаар ус нь гарчээ. Түргэний эмчийг ирэхээс өмнө ээж нь төрж дүү нь гарсан аж. Өвдөлтөөсөө болж ихэд сульдсан ээжийгээ хүү том хүн шиг асарсан гэнэ. Шинэ төрсөн дүү нь хүйгээрээ хүзүүгээ ороон амьсгалж чадахгүй байхад Жоби ээжээрээ заалган ээж дүү хоёрынхоо хүйг нь хайчилжээ. Эмч нар 10 минутын дараа ирсэн бөгөөд хэрэв Жоби дүүгийнхээ хүйг салгаагүй бол амьдрахгүй байх байсан гэжээ.
Бяцхан хүүхдүүдийн баатарлаг үйлсээр бахархахгүй байхын аргагүй. 2010 онд Өмнөговь аймгийн хоёр настай Б.Саранчимэг охин арван сартай дүүтэйгээ хоёулхнаа гэртээ байжээ. Гэтэл зуухнаас оч үсэрч улмаар гал түймэр гарч гэр нь шатсан юм. Харин Б.Саранчимэг охин өөрөө хөлд ороод удаагүй хэрнээ арван сартай дүүгээ чирч гулдран байж галын аюулаас аварч "Энэ цагийн эгэл баатар"-аар тодорч байсан билээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 1 )
mundag yuma