Хятадын цагдаагийн газар 15 мужийн нутаг дэвсгэрийг хамарсан өргөн хүрээний тусгай ажиллагааг явуулж, хүүхэд наймаалдаг 802 хүнийг баривчлан, 181 хүүхдийг хорионоос чөлөөллөө хэмээн China Daily сонинд БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам мэдээлжээ.
Хууль сахиулах байгууллагын 10 мянга гаруй ажилтнууд оролцсон уг тусгай ажиллагааг Даваа гаригт явуулсан ба харин эрх баригчдын зүгээс өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.
Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр гэмт хэргийн хоёр том сүлжээг илрүүлсэн ажээ.
Хэбэй мужид эмэгтэйчүүдээс шинэ төрсөн хүүхдийг нь 50 мянган юань буюу 7.8 мянган доллараар худалдаж авдаг байсан нэгэн эмнэлгийн эмчийг баривчилсан байна.
Хятадад хар зах дээр ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг илүүтэй наймаалдаг ба эхлээд эцэг эхээс нь хулгайлж аваад цааш нь үнэ хүргэн зардаг ажээ.
Хүүхдийн наймаачдад ихэвчлэн цаазаар авах ял оногдуулдаг юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )