АНУ-ын Огайо мужийн нэгэн рестораны эзэн эмэгтэй Джозефин Харрис АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэдний зоогийн газарт зочилсны дараахан нас барсан аж.
Эмч нарын өгүүлснээр, 70 настай хатагтай зүрхний шигдээсээр талийгаач болсон ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Ann”s Place ресторанд зочлоход тэрээр Обамаг маш халуун дотноор тэвэрч угтсан байна. Ингээд төрийн тэргүүн өөртөө хоёр өндөг, нэг хундага дарс захиалсан аж.
Обамаг явснаас 2 цагийн дараа эзэн авгайн бие гэнэт муудан, түргэн тусламжийн машин дотор нас баржээ хэмээн "Интерфакс" агентлаг мэдээлжээ.
Уг мэдээг сонссон Барак Обама хатагтай Харрисийн охинд утасдан гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )