Австралийн ТВ-ээр жүжигчин Энди УИТФИЛДИЙН удаан үхлийн талаарх баримтат кино цацагдсан байна. Тэрээр “Спартак: Цус ба элс” гэсэн цувралд тоглосон билээ. Хорт хавдраар шаналж байсан Энди кино төслөө дуусгаж чадаагүй орхисон бөгөөд түүнийг Лиам Макинтайр орлосон юм. Харин Энди химийн эмчилгээнд оржээ. Ингээд түүнийг аюулт өвчинтэйгөө хэрхэн тэмцэж байгааг хальснаа буулгасаар байжээ. Ингээд бичлэгээр нь кино хийхийг гэр бүлийнхэн нь бүрэн дэмжсэн гэнэ. Тэр эхнэр болон хүүхдүүдийнхээ асрамжинд байсаар 40 насандаа хорвоог орхисон ажээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )