Өнөөдөр Орост гашуудлын өдөр зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Саяхан Кубанид оросын олон иргэд амь эрсэдсэн том хэмжээний авто осол болсон эмгэнэлт явдалтай уялдуулан өнөөдөр Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Орос орон даяар гашуудлын өдөр  зарлан, төр захиргааны байгууллагууд дээрх төрийн далбааг бөхийлгөлөө.

Скорбит ба Краснодарийн хязгаарт өнөөдөр губернатор Александр Ткачевийн шийдвэрээр мөн гашуудлын өдөр зарлажээ. Сүүлийн өдрүүдэд Кубаньд урьд хожид тохиолдоогүй аймшигт үер болж байгаа ажээ. Амь үрэгдэгсдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа ба сүүлийн мэдээгээр 117 болсон байна. Эдгээрийн ихэнх нь Крымскийн районы оршин суугчид ажээ.

Гамшгийн бүсэд төрийн тэргүүн Владимир Путин очин орон гэргүй болсон хүмүүст зориулж шинэ байр барих шийдвэр гаргажээ. Мөн орон нутгийн болон төвлөрсөн төсвөөс их хэмжээний мөнгийг гамшигт нэрвэгдсэн гэр бүл, хүмүүст зориулан гаргахаар болжээ.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top