Үерийн улмаас 12 мянган хүн хохирчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

ОХУ-ын Краснодар мужид болсон үерийн улмаас 12000 гаруй хүн хохирол амссан гэж Оросын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Үерийн улмаас 320 хүн эмнэлгийн тусламж авсан байна. Геленжик, Крымск, Новороссийск хотууд болон Дивноморск, Ниженбаканск, Небержаевск, Кабаридинка зэрэг хүн ам суурьшсан газруудад таван мянга гаруй байшин усанд автжээ. Өнөөдөр үерийн улмаас хохирсон хүмүүст 10000, 50000, 100000 рубль олгох бол амиа алдагсдын гэр бүлийнхэнд тус бүр хоёр сая рубль олгохоор болсон байна.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top